Tuesday, March 23

Алтан ордны улс.

 
Чингисийн ахмад хүү Зүчи, түүний хүү Бат нарын хийсэн аян дайнуудыг үр дүнд бий болжээ. Ид мандаж байх үедээ буюу Бат хааны үед Крым, Өмнөд орос, Ар Кавзаз, Ижил мөрөн, Хорезмыг хамарсан өргөн уудам нутагт 200 жил оршин тогтножээ. Бат 1236-1241 онд 11 хан хөвгүүдийг удирдаж Оросын 300 гаруй хот сууринг эзэлж Дорнод европыг довтлохдоо Оросын ванлигуудад дарангуй цэрэг үлдээж өндөр албан татвар оногдуулж байсангүй зөвхөн эд агуурс, үнэт зүйлсийг нь тонон дээрэмдээд л явжээ. Харин дараа нь Монголчуудын бодлого өөрчлөгдөж 1237-1240 онд Оросуудтай холбоо тогтоож, Германы рыцаруудын довтолгооноос хамгаалж өөрсдийн нөлөөндөө авч татвар авах болжээ. 1237 онд Бат Оросын А.Невскийтэй хүж барин найрамдаж цэргийн тусламж үзүүлж байсны ачаар Невский 1240 онд Германы рыцариудыг бут ниргэжээ. Ийнхүү Оросын ард түмний гайхамшигт том олон ялалтуудын анхных нь Монголчуудын ачаар хийгджээ. Гумилёв “Татаруудын ачаар эртний оросуудын “Алтан бүс” Москваг тойрон тогтож одоо болтол хадгалагдан үлдсэн байтал Литва, Польшийн захиргаанд орсон Белорусь, Галицид эртний соёлын ул мөр байхгүй болсон” хэмээн бахархан бичсэн байдаг. Гэвч Монгол-татаруудын харгис хэрцгий дарлал, хүнд хүчир алба татварт нэрвэгдсэн Оросуудад одоо ч хүртэл Монголчуудын дарлалын ул мөр хадгалагдан үлджээ. Татарууд “Хэрвээ татвар өгөх мөнгөгүй бол хүүхдийг нь ав, Хүүхэдгүй бол эхнэрийг нь ав, Эхнэргүй бол толгойг нь ав” гэсэн зарчмыг Оросуудаас алба авахдаа мөрдлөгө болгодог байсан учраас одоо ч гэсэн оросууд “Урилгагүй зочин татараас дор” гэж ярилцдаг байна. 

Алтан ордны нийслэл нь Ижил мөрний эрэг дэх Сарай хот бөгөөд Батын үед Их гүрэнтэй нягт холбоотой байснаа Бэрхийн үед биеэ даах бодлого явуулж эхэлжээ. 1255 онд Их гүрний хамгийн нөлөө бүхий хүн Бат хаан нас барж түүний хүү Сартак залгамжлах болов. Тэр Новогородын ван А. Невскийтэй анд бололцож Христос шашинтан болсон тул Монголчууд дургүй байв. Үүнийг Их хаан Мөнх ашиглаж Сартакийг хорлож Батын дүү 1256 онд Бэрхийг хаан ширээнд суухад нь нөлөөлсөн гэдэг. Бэрх хаан дорнод европтой хийх худалдаагаа өргөжүүлж, Мамлюкийн Египеттэй холбоо тогтоон Иль-хаадын улстай Азербайджаны Тебризын төлөө удаан хугацаагаар тулалджээ. Бэрх Кавказад болсон дайнд 1266 онд алагдан түүнийг Мөнхтөмөр (1266-1280) залгамжлав. Түүний бодлогын гол төвд нь Европ, Константинополь хот байж түүнийгээ хэрэгжүүлэхийн тулд Крымд шинэ хот суурин байгуулж тэнд Монгол, түрэг нүүдэлчдийг олноор нь суурьшуулах болжээ. Мөнхтөмөрийн үеэс төрийн хуйвалдаан, хямрал эхэлж Тудамөнх (1280-1287), Тулабуга (1287-1291)-ын үед хамгийн хүчтэй байлаа. 1284 онд Чингисийн угсааны нэг ноён Ногай Тогтохыг хаан ширээнд өргөмжилж удаан тэмцэлдсний эцэст Алтан ордоныхноор хүлээн зөвшөөрүүлэв. Ногай бол Их хаан Чингисийг амьд сэрүүнд нь харсан, нөлөө бүхий ноён байсан ба түүний цэргүүд нь Монголын Мангууд овгийн туршлагатай эрс байжээ. Гэвч Тогтох, Ногай нар эвдрэлцэж Тогтохын их цэрэг Ногай цэргийг Оросын нутгийн гүн рүү шахаж Ногай Оросуудад алагдаж түүний цэргүүд Кавказад суурьшжээ. Тогтох (1291-1312) хааны үе хүртэл үргэлжилж Тогтох хаан намжааж дахин хүчирхэг болгож чаджээ. Тоготохын хүү Елбамыш хаан болох гэж байхад нь түүний анд, ойрын хамаатан Узбек хуйвалдаанаар Елбамышийг алж өөрөө хаан болов. Узбек Исламын шашинд үнэнч сүсэгтэн байсан учир Монголын хаадын шашинг ялгаварладаггүй байсан бодлогыг зогсоож бүх монгол угсаатнуудыг Ислам мөргөлтөн, Алтан Ордонг исламын улс болгож шашин, төрийг хослон удирдаж эхлэв. Узбек хааны тусламжтайгаар Исламын “фанатикууд” бусад шашинтнуудыг хавчин гадуурхаж олон хүмүүсийг цусыг урсган арвин их соёлын өвийг устгаж олз ашиг, аян дайныг гол бодлогоо болгов. Түүний сонирхол Иль хаадын эзэмшил Иран улс байсан учир 1318, 1327 онд их аян дайн хийсэн ч амжилт олсонгүй. Түүний аян дайны үед Тверийн ванлиг улс Татарын татвар хураагчдийг хороосон учраас Узбек хаан дахин Оросын ванлигууд руу довтолж аллага хийв. Энэ дайнд Мосвкагийн ван Иван Калита дэмжлэгэ үзүүлсэн учир бүх оросын ванлигуудаас татвар хураах онц эрхээ хадгалж үлджээ. Үүний ачаар Москвагийн ванлиг татвар төлөхгүй Оросын ванлиг улсуудыг татаруудын нэрийн өмнөөс бут цохиж эдийн засаг санхүүгийн их баялагийн хуримтлуулж ороын олон ванлигуудыг нэгтгэж эхлэв. Иван Калита бол Оросын хааны династи болох Романовын угсааг үндэслэгч бөгөөд түүний үр сад Дмитрий Доньской, Догшин Иван, I Петр нар Их оросын түүхийг эхлүүлжээ.

                1341 онд Узбек хаан зорилгодоо хүрч Ираны зарим нутгийг эзлэн авсан боловч Кура голын дэргэд үл мэдэгдэх шалтгаанаар үхжээ. Узбекийн Таныбек, Жанибек нарын хооронд хаан ширээний тэмцэл болж Жанибек ахыгаа алж хаан ширээг залгамжлан суулаа. Түүний үед Алтан ордоны дотоод хямрал улам хурцдаж зэрэг зэрэг 8 хаан өөрсдийгөө өргөмжлөн цус асгаруулан хядалцаж иржээ. Тухайлбал, зөвхөн 1365-1380-аад оны үед хаадуудын хооронд 10 гаруй том тулалдаан болж нэг талаас ойролцоогоор 200-300 мянган их цэрэг оролцож олон ардын цус нулимасыг асгаруулж ихэд туйлдуулжээ. Үүний улмаас 1380 он гэхэд эмх замбараагүй 20 гаруй эзэмшил болж задарчээ. Татаруудын энэ доройтлыг ашигласан Оросууд Москвагийн ванлигийн удирдлага дор холбоо байгуулж хүчээ нэгтгэн Крымын Мамайн эзэмшилтэй 1380 оны 4-р сарын 8-нд Москвагийн холбоо Дмитрий Донскойн удирдлагаар их тулаан хийв. Мамай, холбоотон Генуя хотоос 10000 явган цэрэг, Литавийн ван Ягайлогоос цэргийн тусламж авсан боловч зөвхөн өөрийн цэргээрээ тулалдахдаа тактикийн алдаа гаргаж бут цохигдов. Москвагийн ван Дмитрий Донской Оросын ванлигуудын хооронд ураг төрлийн холбоо тогтоон гэрээ байгуулж, хүч нь өдрөөс өдөрт суларч байгаа Алтан ордоны хахууль, бэлгэнд дуртай ноёдуудын дунд олон тагнуулуудтай болсны ачаар Мамайг дийлжээ. Мөн Татар-Монголчууд 140 гаруй жил Оросын хотуудыг дайн тулаанаар доройтуулах, дээрэмдэх, алба татвар авах зэргээр хараандаа байлгаснаас Оросууд Монголчуудын цэргийн тактик, арга залиудыг сайн мэддэг болсонтой холбоотой. Оросууд Куликовын талд зөвхөн эрэлхэг зориг, эх оронч үзлээр биш Монгол цэргийн тактик, нөөц цэргийн хүчээр алдартай ялалтаа байгуулжээ. Энэ ялалт нь баатарлаг Оросын ард түмний олон суут ялалтуудын эхлэл нь байсан юм. Гэвч Оросууд энэ их ялалтынхаа үр шимийг шууд амссангүй, ихэнх хотууд нь 1487 оныг хүртэл Татаруудад албаа төлсөн хэвээрээ байсан юм. Монголчуудын ялагдал тэднийг нэгтгэх бус улам дайсагналцуулав. Мамай Цагаан ордоны Тотомыш-д алагдаж 1382 онд Тогтомыш Цагаадайн угсааны Төмрийн дэмжлэгээр хаан болжээ. Тэр Москва тэргүүтэй Оросын ванлигуудыг дахин вассалиа болгон Алтан ордоныг нэгтгэсэн боловч Төмөртэй муудалцан түүнд (1391 онд) хиар цохигдож доройтжээ. Тогтомыш Крым руу шахагдаж Крымын захирагч Эдигей, Чингисийн шууд угсааны Төмөр-Хутулу нартай хамтран улсаа дахин нэгтгэх гэсэн боловч муудалцснаас бас л амжилт олсонгүй. Тэд ээлж дараалан алагдсаар Чингисийн угсааны, нэр хүндтэй, чадалтай урьдах хаад шиг хүн гарч ирсэнгүй байсаар Алтан ордон 1437 онд Астрахань (1431-1553), Казань (1431-1552), Крымын хаант (1431-1785) улс болж задран унаснаар төгсгөл болжээ. Алтан ордоны улс эхлээд Хөх, Цагаан орд гэж байснаа бутралын үед Цагаан орд нь Узбекууд, Ногайн орд, Монголстан гэсэн 3 хэсэг, хөх орд нь Крымын орд болж салсан юм.

Узбек (1312-1342), Жанибек (1342-1360) хааны үеэс Монголчууд мөн л исламын шашинд орж Хонгирад, Урууд, Мангууд аймаг зонхилсон олон Монголчууд түрэгжиж эхэлсэн юм. Татаруудын оронд Оросууд хүчирхэгжин гарч ирж хамжлагаас зугатсан Литов, Украин, Белорусь тариачдыг нэгтгэн зохион байгуулж Козакууд гэж нэрлэн татар, түрэгүүд рүү өдөөн турхирах болсон. Тэд Казань, Астраханий улсуудыг бут цохиж хөөгдсөн татар, түрэгүүд Кучумын удирдлагаар Сибирийн хаант улсыг байгуулж Алтан ордныг дахин сэргээх гэсэн ч энэ оролдлого бүтсэнгүй. Догшин Иван хаан Казакуудын анхны атаман Ермакын дэмжлэгээр 1595 оны намар Кучумыг довтлон мөхөөж Оросын талыг Уралаас Иртыш тийш өргөсгөжээ. Харин Кучумын албатууд Дорнод азийн  умард хэсэгт Их-дунд-бага жуз (зуут)-д хуваагдан нутаглах болов. Энэ зуутад байсан 1465 онд Казахууд Монголстаны баруун жигүүрт нутаглаж Ногайчууд, Сибирийн улсын харъяанд орж байгаад тусгаар тогтнож 1595 онд Казахын хаан Тевеккель, Оросын хаан IY Иван нар холбоо тогтоон Кучумын эсрэг босож Сибирийн хаант улсыг мөхсний одоогийн Казахстанд нутаглаж эхэлжээ.
 
Алтан ордноос ганц Крымын хаант улс бүр 18-р зууныг дуустал хүчирхэг Оростай зэрэгцэн оршиж байсан нь тэдний хүчирхэг морин цэрэг, булгилсан халуун цус, зүрх зоригонд байсан юм. Оросууд тэднийг янз бүрийн арга хэрэглэн бага багаар нөлөөндөө авсаар 1783 онд Крымын улсыг мөхөөжээ. Кавказад Крымд татарууд ноёрхож Полов, Аланчууд угсаатны хувьд задран чечень, дагестан, ингуш, черкес зэрэг олон угсаатан үүсч зэрэгцэн оршиж байсныг нь хутган үймүүлж хооронд нь дайтуулж сая өөрсдийн болгожээ. Гэвч “Крымынхэн” тусгаар тогтнох гэсэн хүсэл эрмэлзлэлээ өдгөөг хүртэл нандин хүслээ болгосоор ирснийг бид сайн мэднэ.

Цагаадай, Иль Хаад, Алтан ордоны улсуудын үед (XIII-XY зуун) Арабууд, Османы түрэгүүд Газарын дундад тэнгис, Улаан тэнгисийн холбоо болсон Синайн хойгийг хааж, ойрхи дорнодод ноёрхож байсныг зогсоож олон жил дайн самуун, дээрэм тонуулаас болж тасалдсан “Өрнө дорнын их торгон зам”-ыг аюулгүй болгож Дэлхийн худалдаа, төрийн бодлого, гадаад харилцаа зэргийн үндсийг тавьжээ. Мөн Юань гүрэн 142000 хүнтэй, 4400 хөлөг онгоцтой дэлхийн хамгийн том тэнгисийн флотыг байгуулж Япон руу их дайн хийж байсан (1281 онд Японы Такашимад нэг шөнийн дотор 4000 хөлөг онгоц, 100000 хүнээ далайн шуурганд алджээ) бөгөөд үүнээс хойш 300 жилийн дараа Испаний флот 27500 хүнтэй, 130 хөлөг онгоцтойгоороо дэлхийн хамгийн хүчирхэг флот болжээ. Тэр үед Ертөнцийн эзэн, Аллах бурхантай дүйцэх нэр хүндтэй хүн нь Чингис хаан хэвээр байлаа. Тухайлбал, 1317 онд Египетийн Мамлюкуудын султан Малик ан-Насир Алтан ордоны Узбек хаанд илгээсэн захиандаа “Чингис хааны угсааны охидын нэгтэй гэрлэх хүсэлтэй байна” гэжээ. Узбек хаан ноёдуудтайгаа их зөвлөлгөөн хийж, хэдий египетүүдийн дэмжлэгийг авч Иль хаадын улсыг довтлох бодолтой байсан ч “Долоон тэнгис гатлан Египитийн нутагт Чингис хааны угсааны охидоос ямар эрх хэмжээтэй явуулах байсан тийм эрэлт шаардлага тавих явдал Чингис хааны үеэс одоо хүртэл гараагүй юм” гэсэн хариу өгч, хэрвээ хурим  хийвэл эхний жилд хэлэлцээр хийх, хоёр дахь жилд хадамлах, нэг жил инж явуулах, дараа жил гэрлэх гэсэн дарааллаар 4 жил хүлээгээд инж бэлэг сэлтэд нэг сая динар, мянган агт морь, мянган иж бүрэн зэвсэг шаардаж, бүсгүй хүнийг зугаа цэнгэл, бараа таваар мэт боддог Исламын ертөнцийг ихэд сандаргажээ. Одоо ч Дундад ази, Иран, Иракт чингис хааны агуу их сүр хүчний талаар мартаагүй байгаа билээ.
 
Эх сурвалж: http://www.hss.edu.mn/history/index.php?option=com_content&task=view&id=24&Itemid=37

Монголын их хаад

Монгол сайхан эх орныхоо бахархалуудын 1 эзэн богд Чингис хаан болон түүний удмын хаадын зураг төрсөн он, хаан ширээнд суусан он болон бусад мэдээллийн хамт орууллаа, үндсэрхэг үзэлтэн хүн бүрт зориулав.
Хаадын зурганууд доорхи кодыг таньж унших заавар:
1 - Төрсөн он
2 - Хаан ширээнд суусан он болон хаан сэнтийнээс буусан он /нийт хаан байсан жил/
3 - Бусад

Чингис
1. 1162 /хар морин/
2. 1206 - 1227 /21/
3. Тэмүүжин одоогийн Хэнтий аймгийн нутаг Онон мөрний Дэлүүн болдог гэдэг газар мэндлэсэн. Есүхэй баатар, Өүлэн хатан нарын ууган хүү. Анхны нийслэл нь Хэрлэний хөдөө арал дахь Аварга тосонд байсан.

Өгөөдэй
1. 1187 /улаагчин морин/
2. 1228 - 1241 /13/
3. Чингис хааныг өөд болмогц түүний отгон хөвүүн Тулуй төрийн хэргийг түр хамаарч байгаад, Хэрлэний хөдөө аралд Их хуралдай чуулж Чингисийн 3-р хөвүүн Өгөөдэйг хаанд өргөмжилжээ. 17 насандаа эцгээ даган төр улс байгуулах үйл хэрэгт оролцсон юм. Засаг төрийн хэлбэрийг боловсронгуй болгож Чингис хааны зарлигаар баригдаж эхэлсэн Хар хорум хотыг бариулж дуусгасан юм. Мөн Монголын нууц товчоог бичүүлсэн.

Гүег
1. 1206 /улаан барс/
2. 1246 - 1248 /2/
3. Өгөөдэйн ахмад хөвүүн, Их хуралдайгаар хаанд өргөмжлөгдсөн. 1247 онд хүн амын анхны тооллогыг хийж байсан ба эцгийнхээ гадаад бодлогыг үргэлжлүүлж байсан байна. 1248 онд нас баржээ.

Мөнх
1. 1208 /шар луу/
2. 1251 - 1258 /7/
3. Чингис хааны отгон хөвүүн, тухайн цагтаа Монголыг дэлхийн хамгийн том их гүрний хэмжээнд хүгэж чадсан хаан, нэгдмэл байдлыг хадгалж чадсан төрийн гол зүтгэлтэн байлаа.

Хубилай
1. 1215 /хөхөгчин гахай/
2. 1260 - 1294 /34/
3. Монгол гүрний улс төрийн төвийг Бээжинд шилжүүлж, Монгол, Төвд, Хятад гүрнүүдийг захирсан Юань гүрнийг байгуулсан.Тэр үеэс Монгол задрах хандлага гарсан ч дэлхийн соёл иргэншилд их хувь нэмэр оруулсан юм.

Өлзийттөмөр
1. 1265 /хөхөгчин үхэр/
2. 1294 - 1307 /13/
3. Хубилай хааны ууган хүү Чингэмийн 3-р хөвгүүн бөгөөд их Юань гүрний хаан байсан.

Хайсанхүлэг
1. 1281 /цагаагчин могой/
2. 1308 - 1311 /3/
3. Чингэмийн 2-р хөвүүн Дармабалын хүү юм.

Аюурбарбад
1. 1285 /хөхөгчин тахиа/
2. 1312 - 1320 /8/
3. Дармабалын 3-р хөвүүн.

Шадбал
1. 1303 /харагчин туулай/
2. 1321 - 1324 /3/
3. Буянт хааны ууган хөвгүүн.

Есөнтөмөр
1. 1276 /харагчин могой/
2. 1324 - 1328 /4/
3. Чингэмийн ууган хүү Гамалын 2-р хөвгүүн.

Ашидхэв
1. 1320 /цагаан бич/
2. 1328 /1/
3. Есөнтөмөрийн ахмад хөвгүүн.

Хүслэн
1. 1300 /цагаан хулгана/
2. 1329 /1/
3. Хайсаны ахмад хөвүүн

Төвтөмөр
1. 1304 /хөх луу/
2. 1329 - 1332 /3/
3. Хайсаны 2-р хөвүүн бөгөөд Төгс төмөр хаан хэмээн алдаршсан.

Ринчинбал
1. 1325 /улаан барс/
2. 1332 /1/
3. Хүслэн хааны ууган хөвүүн.

Тогоонтөмөр
1. 1320 /цагаан бич/
2. 1333 - 1370 /37/
3. Ринчинбалын ах бөгөөд түүнийг цол нь "ухаант" гэсэн үг аж. Мөн түүний үед буюу 1368 онд Хятадад их бослого гарч Монголын ноёрхол унажээ.

Аюурширдар
1. 1338 /шар барс/
2. 1370 - 1378 /8/
3. Тогоон төмөр хааны ахмад хөвгүүн. Монгол уугуул нутагт, Хар хорумд хаан ширээнээ суужээ.

Төгстөмөр
1. 1342 /хар морь/
2. 1378 - 1388 /10/
3. Аюурширдар хааны дүү. Хятадын Мин улсын түрэмгийллийн эсрэг шийдвэртэй тэмцэгч байсан.

Энхзоригт
1. 1359 /шарагчин тахиа/
2. 1389 - 1392 /3/
3. Төгстөмөр хааны ахмад хөвүүн. Монголын аж ахуйг өөд нь татах нүсэр их ажилыг зохион байгуулж байсан юм.

Элбэг нигүүлсэгч
1. 1361 /цагаагчин үхэр/
2. 1393 - 1399 / 6/
3. Энх зоригт хааны ууган хүү.

Гүнтөмөр
1. 1377 /улаагчин могой/
2. 1400 - 1402 /2/
3. Элбэг нигүүлсэгч хааны ахмад хөвүүн.

Үгчхашха
1.
2. 1403 - 1408 /5/
3.

Өлзийтөмөр
1. 1378 /шар морь/
2. 1408 - 1411 /3/
3. Гүн төмөр хааны дүү бөгөөд Мин улсын эсрэг тэмцэлд бүх насаа зориулсан хүн юм.

Дэлбэг
1. 1395 /хөхөгчин гахай/
2. 1411 - 1425 /14/
3. Өлзийтөмөрийн ууган хөвүүн.

Адай
1. 1400 /цагаан луу/
2. 1426 - 1438 /12/
3. Хархуцагийн ууган хөвүүн.

Тайсун
1. 1422 /хар барс/
2. 1439 - 1452 /13/
3. Адай хааны ууган хөвүүн бөгөөд жинхэнэ нэр нь Тогтох бух юм.

Агваржин
1. 1423 /харагчин туулай/
2. 1452 /1/
3. Тайсун хааны дүү.

Эсэнтайш
1. 1407 /улаагчин гахай/
2. 1452 - 1455 /3/
3. Тайсун хааны ерөнхий сайд байсан Ойрдын Тогоон тайшын ууган хүү бөгөөд 15-р зууны дундуур Ойрд, Монголыг нэгтгэж байсан юм.

Меркус
1. 1446 /улаан барс/
2. 1455 - 1456 /2/
3. Тайсун хааны 2-р хөвүүн бөгөөд Эсэнтайш хааныг бослого гаргагчдад алагдсан учир Монголын анхны бага хаан болов.

Молон
1. 1437 /улаагчин могой/
2. 1456 - 1462 /6/
3. Меркус хааны дүү.

Мандуул
1. 1426 /улаан морь/
2. 1463 - 1467 /4/
3. Адай хааны 2-р хөвгүүн бөгөөд түүнийг нас бармагц түүний бага хатан Мандухай зүүн, баруун Монголыг нэгтгэж, нэгдмэл Монголыг сэргээх талаар гайхамшигт үйл бүтээсэн юм.

Батмөнх
1. 1464 /хөх бич/
2. 1470 - 1517 /47/
3. Чингисийн шууд угсааны хүн бөгөөд эцэг Баянмөнхийнх нь ах Мандуулын бага хатан Мандухай цэцэн хатан түүнийг 7-н настайд нь хаан ширээнд суулгав. Даяар эзлэх болтугай гэж "даян" цол өгсөн бөгөөд Монголыг нэгтгэх хэрэгт их үүрэг гүйцэтгэсэн хүн юм.

Барсболд
1. 1488 /шар бич/
2. 1517 - 1519 /2/
3. Батмөнх даян хааны 2-р хөвүүн түүхэнд сайн алаг хэмээн нэршсэн.

Бодьалаг
1.1505 /хөхөгчин үхэр/
2. 1520 - 1547 /27/
3. Батмөнхийн ахмад хөвгүүн Төрболдын ууган хөвүүн юм.

Дарайсун
1. 1520 /цагаан луу/
2. 1548 - 1557 /9/
3. Бодьалаг хааны ахмад хөвгүүн бөгөөд эл хааны үед төр улс төвшдөж, зургаан түмэн /их улс/ нэгдэж жаргуулав хэмээн "Лу алтан товч"-д өгүүлсөн байдаг байна.

Түмэнзасагт
1. 1539 /шарагчин гахай/
2. 1558 - 1592 /34/
3. Дарайсун хааны отгон хөвүүн. Түүнийг хаанд суухад Монголын нэгдэл дахин 1 удаа сэргэжээ. Тэрээр шинэ хууль цаазыг зохион явуулсан учир түүхэнд ийнхүү нэршжээ.

Буянцэцэн
1. 1555 /хөхөгчин туулай/
2. 1593 - 1603 /10/
3. Түмэн засагт хааны ахмад хөвүүн бөгөөд хаан байх хугацаандаа шашин төрөөр ерөнхий улсаа бэхжүүлсэн гэж үздэг.

Лигдэн хутагт
1. 1592 /хар луу/
2. 1604 - 1634 /30/
3. Буянцэцэн хаан ууган хөвүүн, түүний үед шарын шашин ихэд дэлгэр зарим ном судрыг Монгол хэлнээ орчуулсан нь Монголын соёл гэгээрэлд их нөлөө үзүүлэв. Тэрээр Манжийн түрэмгийллийг эсэргүүцэн, Монголыг нэгтгэхийг зорьж байсан бөгөөд Чингисийн угсааны сүүлчийн их хаан билээ.

Жавзандамба
1.
2.
3. Монголын төрийн сүүлчийн их хаан, шарын шашины тэргүүн богд. 

Monday, March 22

ХХ зууны Монгол угсаатны түүх

Буурал түүхийн бахархмаар баатарлаг боловч бартаат замыг туулж ирсэн монголчууд угсаатны хувьд одоо ямар байдалтай байгаа бол? ХХ зуун. Энэ зуун хүн төрөлхтөнд үнэхээр их гайхамшигт зүйлсүүдийг бөөн бөөнөөр нь бэлэглэжээ. Энэ л зуунд хүмүүс хямралыг давж асар их шинэ нээлт, гайхамшигуудыг бүтээж техникийн шинэ хувьсгалууд хийж, сансарыг эзэмшиж өндөр соёл иргэншилтэйгээр шинэ зууны босгон дээр тулж иржээ.
Гэхдээ дан ганц сайн сайхан дэвшлүүд энэ зуунд байсангүй. Хүмүүс ямар нэгэн гайхамшигт нээлтүүдээ эхлээд өөрсдийнхөө эсрэг хэрэглэсээр ирсэн юм. ХХ зуунд дэлхийн 2 том дайн гарч Химийн, Бактерлогийн, Атом-Цөмийн зэвсгийг хүн, хүн дээрээ туршиж урьд өмнө хэзээ ч сонсогдоогүй аймшигт өвчин, харгис хэрцгий аллага хядлага, аймаглан устгалт, худал хуурмаг шудрага бус зүйлсүүд бүгд л энэ зуунаар овоглогдож олон улс үндэстэн, ард түмэн тэдгээрийн золиос болж, их зовлон зүдгүүрийг амсжээ. Хүн төрөлхтөн ийнхүү улам хөгжин дэвшиж, өсөн үржсээр өдгөө бараг 5 миллиардаас хол давсан ч гэлээ пирамидыг бүтээсэн эртний Египетчүүд, Элленизмын грекүүд, Ромын латинчууд, Месопотамийн Ассир, Вавилон, Шумерчүүд, Америкийн Ацтек, Маяaчууд, Инкүүд бүгд түүхийн их хүрдэнд уусан алга болжээ. Харин тэдэн шиг соёл иргэншил, түүхэн үйл явдлыг хүн төрөлхтний түүхэнд үлдээсэн Монгол угсаатан одоо дэлхийд 6 сая орчим байдаг ажээ. Эдгээрээс 3,6 сая нь БНХАУ-ын Өвөрмонголын өөртөө засах мужид байдаг. Хятадын Ганьсу, Хөх нуур мужид Шар мөрний хойд урд хэсгээр аж төрдөг өөрсдийгөө цагаан монголчууд гэдэг Монгорууд 191,6 мянга, өөрсдийгөө Шарайголын монголчууд гэдэг Ганьсу мужийн Дуншаанууд (Дуньсянь) буюу Саянчууд, 373,9 мянга, Хятадын Ганьсу, Чинхай мужийн Бао-Аньчууд 12,2 мянга, Өвөрмонголын Хар мөрөн муж, Шинжаанд тус тус оршдог Дагуурууд 121,4 мянга, Ганьсу мужийн уйгарууд 12,9 мянга байдаг бол Афганьстаны Герат, Бадакшин, Майман мужид аж төрдөг, Цагаадайн хаант улсын үлдэгдэл 20.000 Моголчууд гэж байдаг. Image
0,5 сая нь ОХУ-ын Буриад, Тува, Халимаг улсад байдаг. Буриад нутгийг Оросууд 1622-1648 онд өөрсдийнхөө эзэмшилд авч 1654 онд Ангар мөрний эрэг дээр Иркутск гэдэг шинэ цайз байгуулан дагаар орсон Буриад зоныг захирах болсон. Монгол Манжид эзлэгдсний дараа буюу 1727 онд Орос-Манжийн Буурын голын хэлэлцээрээр буриадын нутаг дэвсгэр бүрмөсөн Оросын харъяанд орж Монголын умард хил Эргүнэ мөрнөөс баруун тийш Хиагт, Тагна Урианхай, Алтайн нуруу хүртэл хилийн шугам тогтоохдоо хөвсгөлийн хязгаарыг Оросын мэдэлд оруулжээ. Гэвч тусгаар байдлаа хадгалж үлдсэн Дархад, Цаатангуудын эх оронч тэмцэлийн үр дүнд тэнд оросын нэг ч цайз бэхлэлт босоогүй юм. Буриадууд одоо Оросын харъяанд 1 тойрог, 16 аймгийн зохион байгуулалттай 350000 шахам хүн амтай автономит улс хэлбэрээр оршиж байна. Image
1607 онд Ижил мөрөнд нүүдэллэн очсон Халимагууд 1655 онд Оросын хаанд элч илгээн тус улсын холбоотон нь болон суухаар тохирчээ. Тэд Шарын шашин шүтдэг Зүүн гарын хаант улс, Монголчуудтай үргэлжийн харилцаатай байж өөрсдийн соёл, уламжлалаа тэр чигээр нь хадгалж үлдсэн өвөрмөц хүмүүс юм. Халимагийн Аюук (1670-1724) хаан Петр I хаантай гэрээ байгуулан Оросын өмнөд хилийг Кавказынхан, Туркуудээс хамгаалах болсноор Оросын цэргийн гол холбоотон болов. Халимагууд зүгээр нэг Оросын харъяанд байсан жижиг угсаатан байсангүй 1681 онд Башкирыг Орост нэгтгэхэд, 1710 онд Туркын эсрэг дайнд, 1709 онд Шведтэй хийсэн Полтавын тулалдаанд, 1728 онд Персийн дайнд, 1786 онд Оросууд Кавказыг эзлэн авч Крымын хаант улсыг бут цохиход, 1910-1814 оны Орос-Францын дайнд (Ялангуяа алдарт Бородины тулалдаанд) тус тус Оросын гол холбоотон болж оролцож байжээ. Напелеон “Соёлт хүн төрөлхтөн дайн байлдааны үед жигд цэмцгэр хувцас, ёслол төгөлдөр жагсаал, нижгэр бөмбөр гэх мэт цэргийн урлагийн соёлыг харуулах ёстой. Оросын армийн дунд хүн иддэг зэрлэгүүд байгаа ба тэдгээр махчдаас болж эр цэрэг ид хаваа үзүүлж чадахгүйд хүрч байна. Та тэр зэрлэгүүдийг турхирч араас нь Оросын армийн хүч чадал гэж хийрхэж буй нь инээдэмтэй хэрэг. Харин би тэр зэрлэгүүдтэй бус тантай, Оросуудтай тулалдахыг хүснэ” гэж Оросын хаан I Александрт захидал илгээж байлаа. Энэ дайнд халимагийн Түндэв, цэрэнжав Баруун монголоос ирсэн Жамъян, Цэвэгжав нарын удирдсан Халимаг цэргүүд Оросын армийн бүрэлдхүүнд явж Австари хүртэл тулалдаж Оросын хаанаас их шан харамж авчээ. Иймээс их яруу найрагч А.С.Пушкин өөрийн шүлэгтээ “Талын нөхөр Халимаг” гэж онцлон тэмдэглэсэн байдаг. 1917 оны хувьсгалын дараа Халимагийн олон сурвалжтан, ноёдууд Франц, АНУ уруу цагаачилсан бөгөөд Ижил мөрөндөө үлдэн өлсгөлөнд нэрвэгдсэн халимаг ах дүү нартаа 1922-1923 онд Монголын АЗГ-аас тусламж үзүүлж байсан тухай архивын мэдээ байдаг. Халимагууд нь одоо Астраханы губернд багтсан 10 аймаг, 150000 шахам хүнтэй Ойрадын Батут, Хэрэй, Дөрвөд, Хошууд, Харнуд, Тэлэнгит овог, яс орсон Автономит улс хэлбэрээр оршиж байна. Image
Үндэстэн гэдэг бол түүхийн энгийн категори биш, нийгмийн хөгжлийн тодорхой үед үүссэн маш том ойлголт. Урьд нь угсаатныг Капиталист харилцаа ялсны үр дагавараар Үндэстэн бий болсон гэж үздэг байжээ. Соёл иргэншлийн онолоор Үндэстэн гэдэг нь угсаатнуудын нийгмийн хөгжил гүнзгийрч, эдийн засаг, улс төр, үнэт зүйлсүүд нь нэгдмэл шинжтэй болж тэдний дунд нэг эрх ашиг бүрэлдэн бий болсон нөхцөлд үүссэн хэмээн үздэг. XIII зууны үед нүүдэлчин олон угсаатны дунд гарч ирсэн газар нутаг, тусгаар байдал, эв найрамдал, Чингис хааны нэр төр гэх мэт нийтлэг ашиг сонирхол одоог хүртэл Монгол үндэстний дунд хэвээр байгааг тэдний туулж өнгөрүүлсэн түүх гэрчилнэ. Үндэстэнд хэл маш чухал үүрэгтэй. Үндэстэн бүрэлдэх явцад нутгийн нэг хэл, аялгуу нь үндэстний хэлний бааз суурь болохоос гадна цааш бичгийн хэл болж хөгждөг. Тухайлбал, Монгол үндэстэн XIII зууны үед бүрэлдэхэд Хамаг язгуурын Монголчуудын хэл аялгуу Монголын бичгийн хэлний үндэс болсон, Орос үндэстний хэл нь Москвагийн аялгуу, Франц үндэстний хэл нь Парис ба тэр орчмын Галли аймгийнхны аялгуу, Хятад үндэстний хэл нь Бээжин аялгуу, Японых Хоньшу арлын аймгуудын аялгуу тус тус болжээ. Ийнхүү үндэстний хэл бүрэлдэх элемент аль эрт үүсэх боловч жинхэнэ боловсронгуй болж цааш хөгжих нь нийгмийн хөгжилтэй шууд холбоотой. Жишээ нь, Орос хэлний суурь нь Х зууны үед тавигдаж XYI зууны үед үндэстний хэл болж бүрэлджээ. Мөн хүчирхэг улсын хэл улсынхаа хөгжилтэй шууд хамааралтай байдаг. Индоевроп хэлний аймагт багтдаг эртний арийчуудын Санскрит хэл, Ромын патриц нарын Латин хэл эзэд нь мөхөж үгүй болсон ч эдүүгээг хүртэл бичгийн уламжлалаа хадгалсаар үлдсний гол учир нь “Бие баатар бол нэгэн үеийн, Билиг баатар бол мянган үеийн баатар” гэдэг үгийн баталгаа билээ.
Харин дэлхийн тусгаар тогтносон олон зуун улс орнуудад монголчуудыг төлөөлж буй Монгол улсын хүн ам өдгөө 2,43 саяд хүрчээ. Эдгээрийн 95 хувийг Монгол угсаатан, үлдсэнийг нь казах, тува, чантуу, цаатан гэх мэт харь угсааны хүмүүс эзэлдэг. Монгол угсаатнаас 77,5 хувийг халхчууд эзэлнэ. Халх гэдэг нэр анх ХIY зууны хагасаас тэмдэглэгдэх болж Батмөнх даян хаан 6 түмний нэгийг халх болгож Ү хүү Алгиболд, ХI хүү Гэрсэнз нартаа хуваан захируулжээ.
“Хангай хаанд нутаглан сууж
Харь дайсанд чину Халх болсон
Халуун аминд чину Түшээ болсон
Ирэхийн үзүүр Харахын харуул болсон
Халх түмэн чину Тэр бүхий бэр ажаамуу” хэмээн магтагдан Монголд биеэ даасан угсаа болов.
Гэрсэнз, Алчиболдын дараагаас Халхын 12 отог нь Алчиболдын Жарууд, Баарин, Хонгирад, Баяд, Үжээдийн “Өвөрлөгч 5 отог, Гэрсэнзийн 7 отог гэж салжээ. Гэрсэнзийн хатан Хатунхай 7 хөвүүндээ халхыг 12 отог болгосон нь:
1.Ашихай Үнэгэд, Жалайр
2.Ноёнтой Бэсүд, Илжигэн
3.Ноонох Горлос, Хэрсүүд
4.Аминдурал Хүрээ, Цоохор
5.Дарь Хөхүйд, Хатагин
6.Далдан хөндлөн Тангуд, Сартуул
7.Саму бума Урианхай
Ашихайн эзэмшил дэх Жалайр, Үнэгэд отог нь “З олхунуд, 5 хотгойд” гэсэн 8 хошуу болсон. Хотгойд 5 хошуу нь одоогийн Хөвсгөлийн Цэцэрлэг, Цагаан нуур сумаас урагшаа Завханы Нөмрөг, Тэлмэн сумыг хамардаг. Харин Олхунуд нь ХYII-ХХ зуунд Засагт ханы хошуунуудад хаяагүй тархсан нь голдуу Ховдын халх сумдуудаар одоо оршин сууж байна. Ноёндойн эзэмшил дэх отог нь “5 бэсүд, 2 илжигин” гэсэн 7 хошуу болсон. Илжигин 2 хошуу нь одоогийн Увс аймгийн Туруун, Зүүнхангай, Өндөрхангай, Цагаанхайрхан сумдыг хамардаг ба өдгөөг хүртэл Илжигин халх гэж алдаршсан билээ. Харин бэсүд нь олхунудтай ижил Засагт ханы хошуунуудад энд тэндгүй тархаагүй нь Ховд, Говь-алтайд голлон үлджээ. Саму-бумаагийн эзэмшил дэх Урианхайн 2 хошуу, Манжийн эрхшээлийн үед хамгийн их эсэргүүцэл, тэмцэл хийж байсны улмаас Халхын бусад аймаг хошуунуудад нялцаагдаж, өртөө улаа, харуулын албанд хөөгдөж байсан нь одоогийн Говь-алтай, Ховд, Баянхонгор, Хөвсгөл аймгуудаар тархжээ. Хатунхай өөрийн 6-р хүү Далдан хөндлөнд Халх түмний Сартуул, Тангууд 2 жада овгийг өгчээ. Монголчууд ХIII зууны Өрнө зүгийн харь улсыг Сартуул гэж тэмдэглэж эхэлсэн гэж судлаачид үздэг.
Чингис хааны хийсэн хамгийн том аян дайн болох Хорезмын дайнаар олон урчуудыг олзлон Монголд авчран Орхоны хөндийд нутаглуулсан гэдэг. Тэдний үр сад нь тус нутагт үе улиран нутаглах болсон “гавьяаг” нь Хар-Хорум хоттой холбон тайлбарлаж болохоос гадна баталгаа гэвэл Даян хаан Монголын гол түмэн Халхад Сартуулыг онцлон оруулсан нь түүний давхар баталгаа юм. Ямар ч гэсэн сартуулууд нь тангудууд шиг (ХII зууны Хашин орон Ся Сяо) Засагт ханы үймээнээс дайжин Өвөрмонгол руу орсонгүй өөрийн ноён Далдан хөндлөнгийн үр садад захирагдсаар (Халхын бүх тайж нар хиад-Боржигин учир) одоо халх дотроо 22 овог бүхий нэлээд том угсаа болжээ. Сартуулууд нь одоогийн Завханы Түдэвтэй хүртэлх 9 сумдыг хамардаг. Харин Ноонох, Аминдурал нарын эзэмшлийг “Үхрийн бөөр” шиг олон овог, аймгуудыг нийлүүлж бий болгосон бөгөөд мөн үүн дээр 1639 онд Түшээт хан Гомбодоржийн хүү Занабазарыг Халхын Шарын шашны тэргүүн цолоор өргөмжлөн түүнд халхын ноёдууд албатаасаа шавь болгон өргөснөөр Шар бүсийн орд буюу Их Шавь нар үүсчээ. Хүрээний ойролцоо цуглуулснаар Монголын төв, өмнөд, зүүн зүгийн олон аймаг, сумдад маш олон овог одоо ч бүртгэгдэж байдаг. Одоогоор судлаачид Халхад 400 орчим ясны овгийг бүртгэн судлаад байна.
Баруун Монголын угсаатнууд: Баруун Монгол гэж яагаад бичих болов? Бид уг нь нэг цогц угсаатны тухай үзэж байгаа юм биш үү? Яагаад ийм ялгарал гарах болов оо? Үүний хариултыг Ч.Чимидийн “Өрнө-Дорно” гэдэг шүлгийн урвуу утгаас олж авч болох ч юм шиг санагдана. Баруун Монголчууд яагаад тусгайдаа ийнхүү тэмдэглэгдэн, онцлогдох болов оо? Гэвэл тэд тусгаар тогтнолынхоо төлөө тууштай тэмцэж, өөрсдийн соёл-уламжлалаа тэр чигээр нь хадгалж үлдсэнд орших болов уу гэж үзнэ.
Зүүн гарыг эзлэхийг удтал санаархсан Манж нар аятай нөхцлийг ашиглаж 70000-хан лан мөнгө зарцуулан байж өөрсдийнх нь тусламжтайгаар, удтал тэмцсний үр дүнд маш амархан эзэлжээ. Хамгийн их эсэргүүцэл үзүүлсэн тэднийг Манж нар 2 аймаг, 10 хошуу болгон Тэнгэр уулаас наашаа татан Алтай, Увс нуураар нутаглуулах болжээ. Баруун монголчууд одоо ч энэ зохион байгуулалтаараа байгаа юм. Үүнд: Дува сохороос гаралтай эртний сурвалжит Дөрвөд угсаа. Дотроо 30-аад яс, овгоос бүрэлддэг ба XY-XYII зууны үед Дөрвөн Ойрадын холбоонд багтаж Тэнгэр уул, Эрчис мөрнөөр нутаглаж байжээ. 1753 онд Дөрвөдийн Цэрэн тэргүүтэй ноёдууд өөрийн хаан Даваачид дургүйцэн албат нараа авч Манжид дагаар орсон тул Дөрвөдүүдийг тусгай газарт нутаглуулан Дөрвөд Далай ханы аймаг болгосон нь одоогийн Увс аймгийн Бөхмөрөн, Сагил, Түргэн, Давст, Баян-өлгийн Цагааннуур, Ховдын Дөргөн сумдад хамаарагдана. Баядууд мөн л Монголчуудын эртний сурвалжит угсаа бөгөөд XII-XIII зуунд Сэлэнгэ мөрөн, Жидийн голд нутагладаг Жида, Хээрийн, Дуклас баяудууд байсан. Баядууд нь XY-XYII зууны үед Дөрвөн Ойрадын холбоонд багтаж Тэнгэр уул, Эрчис мөрнөөр нутаглаж байгаад 1754 онд Манжид эзлэгдэн Манж нар тэднийг 10 хошуу бүхий Үнэн зоригт ханы аймаг болгон Увс нуурын зүүн талаар нутаглуулжээ. Баядууд дотроо 29 элкэн (яс)-тэй одоогийн Увс аймгийн Малчин, Хяргас, Зүүнговь, Тэс, Наранбулаг зэрэг Увсын зүүн сумаар нутаглаж байна. Өөлд угсааг судлаачид Ойрад гэдэг үг сунжирснаас ийм нэр гарсан гэж судлаачид үздэг бөгөөд Галдан бошигтын дайны явцад Орхон гол, Ховдод тархан суурьшжээ. Тэд 30 элкэнтэй Ховд аймгийн Эрдэнэбүрэн, Архангайн Өлзийт, Өгийнуур, Хотонт сумуудад нутаглаж байна. Зүүн гарын хаант улсын үед зах хязгаарыг хамгаалуулах зорилгоор Торгууд, Өөлд, Дөрвөдөөс гаралтай хүмүүсийг Алтайн нуруунд нутаглуулснаар 30-аад элкэн бүртгэгдээд буй. Захчин угсаа бий болжээ.
Маш эртнээс гаралтай Торгууд угсаа хальж гарснаас хойш 1771 оны Торгуудын Увш тайж Ижил мөрнөөс 170.0000 гаруй торгуудчуудаа дагуулан эх нутаг руугаа тэнцлээ. Оросын Цагаан хаан тэр их цэргийн хүчийг зүгээр нэг явуулахыг хүссэнгүй, Цэргийн хүчээр довтлон ихэнхийг нь эгүүлж авчирсан ч зарим нь эх нутаг руугаа амь тэнцэн Орос-Казах-Манжийн “хатуу хэрмийг” даван зөвхөн 69.000 л амьд ирснийг Манж хаан Шинжаан, Баруун Монголд суулган тусгай хошуу болгосон нь одоогийн Ховд аймгийн Булган сум болно.Торгуудууд Бэйлийн, Ховог сайрын, Цоохорын торгууд гурван хэсэг 40 гаруй элкэнтэй. Мянгад угсаа гарал нь нэг мөр болоогүй ба судлаачид тэднийг Мянгад овог давамгайлсан турк угсаа оролцсон угсаа гэж үздэг. Мянгадууд нь Мянгад, Басмид, Хиргис гэсэн 3 яс бүхий 38 овогтой дотроо ардчилсан зохион байгуулалт бүхий биеэ даасан угсаа билээ. Мөн Дөрвөн Ойрадын холбоонд захирагдаж байгаад Манжийн үед 7 хошуу болж Алтайн баруун-зүүн суганд нүүдэллэн нутагладаг Алтайн урианхайчууд байдаг. Тэд одоогийн Баян-өлгий аймгийн Алтанцөгц, Мөнххайрхан зэрэг 4 сумдад 45 овог болж амьдардаг. Эдгээрийн зарим нь монголжсон түрэг буюу тува-урианхай гэж байдгийг Монгол урианхай (Мончоог урианхай) гэж нэрлэдэг. Мончоог гэдэг үг нь яс угсаа, овгийн нэр бус харин энэ нутагт ирсэн хасагууд, хошуу ноёных нь малгайн хөх жинсийг хараад “Хөх монцогтон” гэж нэрлэснээс ийм нэр гарчээ.Image
Казах: Тэдний гарал нь МЭӨ III зууны Сакы аймагтай холбоотой бөгөөд ХIII зуунаас Алтан ордоны хаант улсын бүрэлдэхүүнд багтан зуутын зохион байгуулалттай болжээ. Тэднийг Их, Дунд, Бага зуут (жуз) гэж байснаас Дунд жузын казахууд 1864 онд Алтайг даван нутаглах болжээ. Сүүлд нь Богд хаант Монгол улсын үед буюу 1917 оны III сард Богд хаан Хюнбай, Сухербай нарт гүн цол олгож албан ёсоор казахуудыг Монголын харьяат болгожээ. Казахууд нь 12 овог байдгаас Жантекейн, Шерүүч, Молхо, Кэрэйд нь зонхилох байр суурьтай байдаг. Дархад нь овгуудын нийлбэрээс төлөвшсөн Монгол угсаа бөгөөд түүний нэрийн гарлыг Өндөр гэгээний шавь болсонтой холбон тайлбарладаг юм. Дархадууд 32 яс овогтой бөгөөд Монгол уламжлалт шашин, ёс заншлыг хадгалж үлдсэн өвөрмөц угсаа юм. Тэдэнтэй хамт Хөвсгөлийн хойд хэсгийн 3 сумдаар дамжин Цаатангууд нутагладаг. Цаатангууд нь Самоёд буюу Hэнц угсаатан бөгөөд одоогоор 100 гаруй өрхтэй өвөрмөц аж ахуй, соёл, зан заншилтай угсаа юм.
Монгол улсад Өвөрмонголоос нүүдэллэн ирсэн 3 угсаа байдаг. Үүнд 1910-аад онд Шинжааны Илийн Цахар Сумъяа өөрийн харъяат 75 өрхөө авч Оросын Томск, Урианхайгаар /Тагна/ дамжин Монголд дагаар оржээ. Богд хаан түүний байгуулсан гавьяаг өндөр үнэлж бэйс цол олгож Сэлэнгийн Зэлтэр, Цагааннуур сумаар нутаглуулан умард хилээ сахиулан суулгажээ. Сумъяа бэйсийн цахарууд 1921 оны Ардын хувьсгалд маш идэвхтэй оролцож Сумъяа бэйс ч олон гавьяа байгуулсан.
Баргууд хуучин Дөрвөн Ойрадын харьяанд байж байхад нь Боди-Алаг хаан тэднийг Зүүн түмэнд авчирснаар тэд Хянганы нуруунд нутаглах болжээ. Тэд Манж улсад хамгийн түрүүн дагаар орсон ч Манжийн дарлалыг олон жилийн турш эсэргүүцэн тэмцсээр иржээ. Тухайлбал Занги Дамдинсүрэн 1911 онд өөрийн албаттайгаа Өвөрмонголд дагаар орж Монголыг чөлөөлөхөд баатарлаг гавьяа байгуулсан тул Богдхаан түүнд Манлайбаатар цол олгож Загал уул, Гурван нуураар нутаглуулжээ (одоогийн Дорнодын Гурванзагал). Мөн сүүлд нь Өвөрмонголыг чөлөөлөх хөдөлгөөн талаар болоход Баргын морьт хорооны хурандаа асан Шарийбуу хэсэг барга иргэдийг ахалж 1946 онд Монголд орж ирснийг нь Дорнодын Хөлөнбуйр суманд нутаглуулав. Одоо баргын 26 хал (овог) бүртгэгдээд байна. Баргуудын нөлөөгөөр Их, бага Үзэмчингүүд Дорнодын Баянтүмэн, Булган, Сэргэлэн, Сүхбаатарын Эрдэнэцагаан сумдад нутагладаг.Image
Харин Дариганга угсааны гарал их онцлогтой. Манжийн эрхшээлийн үед олон Монголчуудын зарим нь зусардан, зарим нь албан журмаар Манжийн хаанд мал сүргийн өдий төдий алба, бэлгийг олон жил барьсны үр дүнд их сүрэг бий болжээ. Манж нар үүнийгээ Баруун-Зүүн гар адуучин, Баруун-Зүүн гар тэмээчин, Хоньчин хэмээх 5 гар болгон хуваагаад нийтэд нь өсгөж үржиж байх ёстой хэмээн бэлэгдэн “Төмөр сүрэг” гэж нэрлэсэн байна. Тэр албыг гүйцэтгүүлэхээр Цахар, Халх, Өлд угсааны хүмүүсийг тусгай нэг хошуу болгосноор Дарьганга хэмээх шинэ угсаа үүсчээ. Манжийн үед энэ нутагаас газар, газрын сайн эрсүүд хаяагаа хадрахгүй, харснаа авахгүй хэмээн эзэн хааны “Төмөр сүргээс” адуу мал сорчлон хөөдөг байсан учраас Даригангын хошууг “сайн эрсийн хөлд дарагдсан газар” гэж нэрлэж байснаа ард түмний дунд “Сайран хөлийнхөн” гэж яригдах болжээ. Даригангууд нь одоогийн Сүхбаатар аймгийн Дариганга, Наран, Онгон, Халзан, Асгат, Баяндэлгэр сумдад байдаг.
Монголын өөр нэг том угсаа нь Буриад юм. Буриад нь Байгаль далайн орчим, Баргужин төхөмд Хорь-Түмэд-Баргутын эртний сурвалжит аймгуудаас үүссэн. 1206 онд Монголын их гүрний харъяанд орж гол нутгаа сахин сууж байгаад XY зууны сүүлээр Баргатай хамт Дөрвөн Ойрадын харъяанд байжээ. Даян хаан засаг захиргааны шинэчлэлт хийснээр буриад зон Урианхай түмэнд багтаж, тэднийг Боди-Алаг хааны үед бусад түмэнд нялзаахад Монголын умард хэсэг эх нутагтаа ирсэн гэдэг. Тэд ХҮIII зууны үед Хаант Орос Улсын тусгай губерн-д багтаж байгаад Монголын тусгаар тогтнолын төлөө тэмцэл, хөдөлгөөн ХХ зууны эхэн үеэр эхлэхэд хамгийн идэвхтэйгээр оролцсон юм. Ялангуяа 1921 оны Үндэсний Ардчилсан Хувьсгал, түүний дараах шинэчлэлтүүдэд европын өндөр боловсрол бүхий буриадууд идэвхийлэн оролцож, энэ үеэс Буриад “Молом тойн Монгол руу нүү гэлээ” гэсэн яриа дэлгэрч олон зуун өрх буриад зон Монголд нүүдэллэн иржээ. Гэвч тэдний энэ эрмэлзлэлийн хариуг ЗХУ-ын Монголд хэрэгжүүлсэн репрессээр барьж олон буриад зоны амийг авч их уй гашуу амсуулсан юм. Буриадууд нь үндсэн 12 овогтой бөгөөд одоо голлон Хэнтий, Сэлэнгэ, Дорнод аймгуудад амьдардаг болно.
Ийнхүү Монголд том жижиг олон угсаа харилцан тэгш эрхтэй амьдарч байна. Гэтэл социализмын үеийн түүх судлалд угсаатан, ястан гэж олон биеэ даасан хэлбэрт хувааж бие биенээс нь ялгасан орчуулгын боловсрол ноёрхож байжээ. Үүний улмаас нутгархах, овог угсаагаар ялгардаг Манжийн үеийн “олдмол ухамсар” хүмүүсийн сэтгэхүйд улам батжсан билээ. Тухайлбал, биеийн байцаалтын хуудсанд “Яс үндэс” гэсэн хачин асуулт гаргаж түүндээ Халх, Дөрвөд, Буриад, Захчин гэх мэтээр бичихийг шаарддаг. Уг нь тэд бүгд л “Модны нэг үндэс” болсон Монгол бишүү! “Ястан” гэдгийн хувьд гэвэл “Алтан ургийн цагаан ястан”, “Харц язгуурын хар толгойтон” гэлтэй биш. Хэрвээ энэ ойлголтыг нэг мөр болгохгүй бол Монголчуудын яс үндэс гэдэг дээр “овог” гэдэг ойлголт нэмэгдэн ёстой холион бантан болох байхаа. Монголчууд хүн ардаа Тайж угсааны цагаан яст хүн, ард угсааны хар хүн гэж хоёр л хуваадаг.
Тайж (tai-zhi) гэдэг нь Тэнгэр угсааны гэсэн утгатай нанхиад үг бөгөөд XIY-XYI зууны үед монгол хэлэнд өргөн хэрэглэгдэх болжээ. Монголын тайж нарыг таван овогт хуваадаг. 1. Боржигин тайж нар: Бодончарын үүсгэсэн алтан ургаас гаралтай боржигин тайж нарыг дотор нь төрөл тайж, харъяат тайж гэж хоёр хуваадаг. Төрөл тайж гэдэг нь Чингис хааны шууд удмын тайж нар. Харъяат тайж нар бол Чингис хааны дүү Хавт Хасар, бөх Билгүтэй, Отчигин ноён нарын үр хойчис нь юм. Манжийн дарангуйлалын үеийн халхын 4 аймгийн 86 хошуунаас 83 хошууг нь Чингисийн, тэгэхдээ бүр түүний отгон хүү Тулуйн удмын төрөл тайж нар захирч байв. Бас Өвөрмонголын олхон, найман, жарууд, баарин, хишигтэн, зүүн халх, баруун гар, үзэмчин, хуучид, сөнид, ордос, түмэд зэрэг аймгийн хошууны ноёд тайж, тойн (лам тайж) хуврага нар нь цөм Чингис хааны угсааныхан ажээ. Чингисийн дүү Хасарын угсааны харъяат тайж нар өвөрлөгчдийн хорчин, жалайд, дөрвөд, горлос, дөрвөн ххүхэд, муу мянган, урууд, алшаагийн өөлд, Ховдын Булган, Хөх нуур, Шинжааны хошууд аймгийн ноёд байв. Бөх Билгүтэйн удмын тайж нар Өвөрмонголын авга нарын 4 хошууг, Отчигин ноёны үр хойчис нь онигууд 2 хошууг захирсан ноёд болжээ. 2. Цорос тайж нар: Алдарт Бөртэ чонын 12-р үеийн ач Дува Сохор нь Доной, Догшин, Эмнэг, Эрхэ хэмээх 4 хүүтэй. Тэдний Донойн удмаас Цорос овогт тайж нар үүсчээ. Хуучин Армонголын Ховдын хязгаарт харъяалагдсан Баяд 22, Дөрвөд 4, Өөлд 2, Халхын Сайн ноён хан аймгийн Бишрэлт бэйл, Сүжигт бэйсийн хошуу (одоогийн Архангай аймгийн Өлзийт, Өгийнуур, Хотонт, хашаат сум), Хөх нуурын 2, Шинжааны Илшэн хошууны бүх ноёдууд Дува сохорын удмын Цорос овогт тайж нар байжээ. 3. Хойд тайж нар: Хойдын тайж ноёдын дээд өвөг бол XII-XIII зууны зааг үед 1 түмэн ойрадыг захирч явсан Хутг бэхи ноёны (Чингисийн хүргэн) үр хойчис мөн. Тэд Их мянган овогтой. Хойдын ноён Амарсанаа XYIII зууны дунд үед Манжийн түрэмгийлэлийн эсрэг тэмцэх цагт Хойд аймгийн хүн амын ихэнх нь хядагдсан тул хэдхэн хошуу болж Улаангомын хавиар нутаглах болсон. 4. Урианхай тайж нар: Чингис хааны 9 өрлөгийн нэг Зэлмэгээс монголын тайж нарын энэ угсаа үүсчээ. Зэлмэ бол Жарчиуд аданхан урианхайн хүн бөгөөд түүний 7-р үеийн ач Хотон ноён 6000 орчим өрх албаттай байсан нь хожмын Өвөрмонголын харчин 3, Түмэд 1 хошууны эх үүсвэр болсон. Эдгээр 4 хошууны ноёд, тайж нар нь цөм Зэлмэгийн удам. 5. Торгууд тайж нар: Хэрэйдийн ван хан Тоорилын үр удам явсаар хожмын торгуудын тайж нарын өвөг дээдэс болов. Ховдын Булганы 2, Хөх нуурын 4, Халимагийнх нийлсэн бүгд 20 шахам монгол хошууг энэ угсааны ноёд захирдаг байсан. Image
Ард угсааны хар хүн гэж хэлэх болсон нь “Хар” гэдэг үгнээс анх гарсан. Монгол хэлэнд Нүгэлт хар гөрөөчин, Хар шөл, Хар ухаан, Төрийн хар хүн, 15 толгойтой Атгаалжийн хар мангас гэх мэтээр хар гэдэг үгийг ямар ч хольцгүй, дангаараа байдаг зүйлээр бэлэгддэг.
Эрх чөлөөг эрмэлздэг нүүдэлчин өвөг дээдэстэй Монголчуудыг том, жижиг олон “ястан, угсаатан, үндэстэн” болгон хувааж байсан нь асар их хүчийг нь өөр хооронд нь идэлцүүлж барах гэсэн Манжийн үеийн бодлого ЗХУ-аар уламжлагдан хэрэгжсэн бодлого байсан юм. Манж Чинь улс Монголыг угсаа, овог, яс тус бүрээр нь Хошуу-Сум-Отог-Арван болгон хувааснаар хооронд нь эвдрэлцүүлэн хямралдуулах нь амархан болж Монголчууд нутгархах жалга довны үзэл газар авчээ.

Sunday, March 21

Сутай Хайрхан минь


Сүүтэй уулын минь зургыг харсан хүн өдөртөө хийморьтой явдаг.
Сүсэлж мөргөөд дэргэд нь очсон хүн сардаа хийморьтой явдаг.
Шүтээн болгож хоймортоо залсан хүн насандаа хийморьтой явдаг.

Saturday, March 20

Халх Манжид эзлэгдсэн нь

Манж нар Өвөр монголыг эзлэн авснаар тэдний цэргийн хүч улам өсч, Манжийн төрийн гадаад бодлого нь Мин улсын эсрэг хандсан юм. Мин улс нь эдийн засгийн их нөөцтэй, хүн хүч цэргийн тооны хувьд Манжаас давуу учир түргэн гоомой хөдөлж болохгүй байв. Тиймээс юуны өмнө нэгтгэн авсан Өвөр монголын аймгуудад эрх нөлөөгөө бэхжүүлж, өөрийн цэргийн хүчийг монгол цэргийн хүчээр сэлбэх, мөн хятадтай байлдахдаа, ар талаа найдвартай бэхлэх зорилгоор Халхын хан нартай холбоо тогтоохыг эрмэлзэж байсан юм. Халхын эрх баригчидтай найрсаг харилцах замаар Манжийн талаас ирэх аюулыг сааруулахыг оролдож байв. Өөрсдийн нь ашиг сонирхолд нийцэж байсан учир Манж нар Халхын эрх баригчдын энэ оролдлогыг хэсэг хугацаанд дэмжиж байв.
1636 оны өвөл Сэцэн хан адуу, тэмээ, булга зэрэг зүйлсийг өргөн, найрамдахыг хүссэний хариуд, 1637 оны 1 сард Манжийн Абахай хаан бэлэгтэй хариу элч илгээж байжээ. Мөн 1637 оны 3 сард Түшээт хан хоёр алтан нум, гурван мориор бэлэг хүргүүлэн, элч заран найрамдал холбоотой байхаа илэрхийлж байжээ.
Манжийн эрх баригчид Өвөр монголыг эзлэхдээ эрх баригч давхаргынхантай нь худ ургийн барилдлага тогтоох, цол хэргэм өгөх, өгөөмөр шан харамжаар талдаа татах, айлган сүрдүүлэх аргыг хэрэглэж амжилтанд хүрсэн туршлагаа Халхтай харилцахдаа ч үргэлжлүүлэн хэрэглэснээр амжилт олсон юм.
Хэдийгээр Өвөр монголын дараа Халхын шууд довтолгоогүй ч Хятадыг эзлэн авсны дараа энэ аюул нүүрлэн ирэх нь ойлгомжтой байсан юм. Тиймээс түүний богино хугацаанд дотоодын эв нэгдэлээ бэхжүүлж, цэргийн хүчийг нэмэгдүүлэх зэрэг зүйлийг хийх шаардлагын улмаас хугацаа хожих зорилгоор манжийн хаадтай найрамдалт харилцаа тогтоох, харийн түрэмгийллийг эсэргүүцэх хүчин бүрдүүлэх хариуцлага Халхын эрх баригчдад тулгарсан ажээ.
Тийнхүү Манж нар харь улсыг довтлохдоо, ар талаасаа аюулгүй байх, нөгөө талаас монголчууд нь болзошгүй аюул нүүрлэн иртэл хүчээ сэлбэх гэсэн хоёр талын сонирхол нэгдэж нийгмийн харилцаа хэсэг хугацаанд намжуу байсан нь аль аль нь цаг хожих гэсэнтэй холбоотой байв.
    Тухайн үед Монголын их хааны эрх захиргаа нэгэнт унасан цаг тул Халхын улс төрийн амьдралд Түшээт хан Гомбодорж, Сэцэн хан Шолой, Засагт хан Субадай нар тэргүүлэх үүрэгтэй байсан юм. Халхын баруун гарыг Засагт хан Субадай зонхилон захирч байсан боловч Шолой Увашийн хөвгүүн хэмээгдэх Алтан хан хэмээгдэх Омбо-Эрдэнийн эрх нөлөө их байв. Алтан ханы эзэмшил нь баруун тийш Алтайн Урианхай, Красноярскийн хязгаар, зүүн тийш Сэлэнгэ, Тамирын эхэнд тулж байв. Түүний орд өргөө Увс нуурын сав газар байжээ. Алтан хан Засагт хантай өрсөлдөн, бие даасан бодлого явуулж байв. Тэр XVII зууны эхэн үеэс Орос улстай харилцаж, улс төр, эдийн засгийн холбоо тогтоож, нэлээд хэмжээгээр худалдаа арилжаа хийж байв.
    Манж нар Хятадыг байлдан эзлэхдээ, Халхын ноёдын үйл ажилгаанд зарим нэгэн хориг тавьсан юм. Үүнд, 1636 онд Манжийн Дээд Эрдэмт хаан Халхыг Хятадтай худалдаа хийхийг албан ёсоор хориглосон зарлиг буулгажээ. Энэ нь нэгд, Монгол-Хятадын хооронд холбоо тогтохоос сэргийлсэн, хоёрт, монголчууд худалдаалахдаа агт мориор  голдуу арилжаалдаг учир хятадын цэргийн хүчин чадал нэмэгдэхээс болгоомжилсон хэрэг бололтой.
    Нөгөөтэйгүүр 1638 онд Манжийн хаан Халхын гурван ханыг жил бүр цагаан тэмээ нэжгээд, саарал морь наймыг Чингийн эрх баригчдад ёсны бэлэг хэмээн бариулах зарлиг буулгажээ. Ингэснээрээ манжийн хаан Халхын хан нарын эрх мэдлийг хязгаарлаж, эрхшээлдээ оруулахыг санаархжээ. Хэдийгээр монголд манжийн түрэмгийллийг хүчээр барьж зогсоох улс төрийн нэгдмэл хүчин байхгүй байсан ч харийн түрэмгийлэл  илт нүүрлэсэн үед монголчууд удаа дараа нэгдэх  оролдлого хийжээ.
    1970 онд Х.Пэрлээ Булган аймгийн Дашинчилэн сумын нутгаас үйсэн хуулиуд олсон нь үүнийг гэрчлэх чухал сурвалж болсон юм.
    XVI зууны сүүлч, XVII зууны эхээр Халхын ноёд удаа дараа чуулган чуулж дотоод, гадаад улс  төрийн байдлаа хуулиар зохицуулахыг оролдож байсныг тэдгээр үйсэн хуулиас харж болно.
    Үйсэн дээр бичсэн тэдгээр хуулийн гол санаа нь дотоодын эвдрэл хямралын үүд хаалгыг хааж, төрйин нэгдлийг аль болохоор сахин хамгаалах явдал байв. Уг хуулиуд нь “хан хүн өөр зуур хэрэлдвээс,... ганц хошуугаар дайсанд мордож идвээс, ноёд биеэ алалцваас,... хатуу шийтгэж байхаар заажээ. Уг хуулиуд нэгэнт буй болсон дотоодын хямралыг гэтлэн давахын тулд Халхын хүчийг нэгтгэх бодлогыг тууштай явуулахыг тэр үеийн зарим зүтгэлтэн хичээж, Халхын улс төрийн хямралыг хууль эрх зүйн хүрээнд шийдэх гэсэн хэрэг байв.
    Халхын Сэцэн хан Шолой, Түшээт хан Гомбодоржийнд хоёр ч удаа биеэр хүрэлцэн очиж , шинэ төрөх хүүхэд нь хөвгүүн байвал, Халхын шашны тэргүүнээр өргөмжлөхийг зөвлөн, өөрийн Гэгээн цолоо өргөхөөр амлаж буцсан ба дараа Түшээт ханы төрсөн хөвгүүнд нутгийн дархчуудаар 3 төмөр бүстэй өлгий өгсөн байна.
    1639 онд Халхын ноёд Ширээ цагаан нуур хэмээх газар цугларч, Түшээт хан Гомбодоржийн 5 настай хөвгүүн Занабазарыг Халх Монголын шашны тэргүүнээр өргөмжилжээ. Тийнхүү Занабазар нь монголын түүхэнд анхдугаар богд Жавзандамба буюу Өндөр гэгээн хэмээн алдаршсан юм.
    Ширээ цагаан нуурын чуулганд оролцогсод уг түүхт үйл явдлыг тохиолдуулан, Шар бөсийн орд байгуулсан нь Халхын их хүрээний үүсэл болжээ. Бас Халхын ноёд шинэ өргөмжлөгдсөн шашны тэргүүн Өндөр гэгээн өөрсдийн харъяатаас хувь өмч болгон өргөснөөр шавь хэмээх дахргын үүсэл тавигджээ.
    Тийнхүү Халхын шашны тэргүүнийг өргөмжилсөн нь шашны тугийн дор Халхыг нэгтгэх гэсэн оролдлого байсан юм.
    Мөн 1640 онд Халхын-Ойрадын ноёдууд Тарвагатайн улаан буурай гэдэг чуулган нийлж, цаг үеэ дүгнэж, Халх Ойрад эв эеэ хичээн, харийн түрэмгийллийг хамтын хүчээр давахыг уриалан тунхаглаж, тус чуулганаас монгол ойрдын Их цаазыг баталсан нь Манжийн түрэмгийллийн эсрэг хүчээ нэгтгэх бас нэгэн оролдлого байлаа.
    Тус чуулганд Халхын Эрдэнэ Засагт хан Субадай, Очирбат тулгар Түшээт хан Гомбодорж, Сэцэн хан аймгийн нөлөө бүхий том ноёд, хэмээх Төрбайх, Тэнгэрэй тойн нарыг зэрэг Халх Ойрдын Төр, шашны, рзүтгэлтэн болон Хөх нуурын монголчууд, Ижил мөрний гол Торгууын төлөөлөгчид бүгд 28 том ноёд оролцжээ. Тэдгээр ноёд нь тухайн үеийн монгол улсын төрийн айрамд гол үүрэг гүйцэтгэж байсан нөлөө бүхий хүмүүс байв.
Тус чуулганы гол зорилго нь улс төрийн бутралыг давж, үндэсний нэгдлийг сэргээн бэхжүүлэх, харийн дайсны өнгөлөлзлийг тас цохих хэрэгт монгол угсаатны хамтын чармайлтаар зохион байгуулахад оршиж байв. Тийнхүү Халх,Ойрд хоёр нэгдэж, харийн түрэмгийллийн эсрэг хүчээ нэгтгэсэн боловч энэ явдал удаан үргэлжилсэнгүй.
Тухайн үеийн монгол төр шашны зүтгэлтнүүд хууль цааз шашны төрийн хэмжээнд бүх талаас нь улсаа нэгтгэх гэж удаа дараа оролдсон боловч тэр үед монгол улс төрийн бутралыг даван туулах улс төр, эдийн засаг хараахан бүрэлдээгүй байсан учир уг оролдлого бүтээгүй юм.
Халхын ноёд дотоодын эв нэгдэлээ бэхжүүлэх оролдого хийхийн зэрэгцээ Эеэр засагч хаан суугаад удаагүйг харгалзан, Манжийн хүчийг дотроос нь задлах, угсаа нэгтнээ харийн дарлалаас чөлөөлөх зорилгоор 1644 Өвөр монголын ноёд элч илгээж байсан байна. Үүний үр дүнд Сөнид аймгийн тэнгис ван Халхын ноёдын ятгалганд орж, харъяат ардаа дагуулан, 1646 оны хавар Сэцэн хан нутагт байснаа, 1639 онд өмнө зүг нүүн одож, Манжид дагасан байв. Тэнгис нь Манжийн хаантай ураг холбосон эфү байв.
Манжийн хаан Өвөр Монголнын эрх чин ван Тодоор удирдуулсан үлэмжихэн цэрэг хөдөлгөж, Тэнгисийг мөрдүүлжээ.
Манж цэрэг Тэнгис ванг мөрдөж хөөсөөр 1646 оны 6 сарын орчим Янгирцагийн ууланд гүйцэж очиход тэрбээр Гүн Галуутай гэдэг газар эсэргүүцэн байлдсан боловч ялагджээ. Гэвч бууж өгсөнгүй, Халх нутгийн рүү зугтаахад манжийн цэрэг хоёр өдөр шөнө мөрдөн хөөж, гурав дахь өдрийн өглөө Өтөг уулын орчим Тэнгисийг гүцэн цохисон боловч тэрбээр мултарч амжжээ. Манж цэрэг Сөнид аймгийн цэрэгтэй Халхын Түшээт ханы нутагт Бурхант хэмээх газар дахин тулгаран байлдаж, Тэнгисийн хатан хөвгүүдийг баривчлан түүний ачаа хөсөг, арван мянга гаруй малыг олзолжээ. Энэ тулалдаанд Тэнгисийн хүү Дорж, Бат, Шажин  нарын зэрэг олон хүн амь үрэгджээ. Тэнгис ван сүүлчийн хүчээ дайчлан зугатсаар Туул голын орчим Зажибулгийн газар ирэхэд нь Сэцэн хан Шолой өөрийн хүү Бямбад гучин мянган цэрэг өгч, Тэнгисийг өмгөөлөн байлдуулахаар мордуулахын хамт Түшээт хан Гомбодоржид эл хэрэгт туслахыг хүсч элё заржээ.
Түшээт хан өөрийн үеэл дүү Рахуладай ноён, түүний хөвгүүд Абаху мэргэн нарт хорин мянган цэрэг захируулан, Сэцэн ханд хүч хавсруулахаар явуулжээ. Халхын цэрэг Зажибулагийн газарт анх удаа манж цэрэгтэй байлджээ. Энэ байлдаанд Халхын цэрэг ялагдаж, тулалдааны талбарт мянга илүү морь тэмээ орхиод ухарчээ. Тэнгис тулалдаанаас Сэлэнгийн зүг зугтаж амь гарсан бөгөөд Манж нар Халхын эрх баригсадаас түүнийг барьж өгөхийг шаардахад, тэд цааргалсаар жил гаруй хугацааг өнгөрөөжээ. Гэвч Тэнгис өөрөө 1648 оны орчим буруугаа хүлээж, дахин манжид захирагдсан нь Манж-Халхын харилцааг хурцатгахад нөлөөлжээ.
Тэнгисийг дэмжихээр илгээсэн Халхын цэргийг бут цохиж ялалт байгуулсан ч 1646 оны эцсээр манж нар цэргээ Халхын нутгаас гаргасан юм. Учир нь манж нар тухайн үед халхад цэрэг дайны ажиллагааг үргэлжлүүлэх боломжгүй байсан  юм. Энэ нь юуны өмнө маш их хүчин чармайлт гаргаж, хүн хүч хөрөнгө зарж байж эзлэн авсан Мин улсыг төвшитгөн тогтоох хэрэг хараахан дуусаагүй байсан болон Тэнгисийг нэхсэн тулалдаанд манжийн цэргийн хүч ихээхэн тарамдаад байсантай холбоотой. Хэрэв Халхад байлдааныг үргэлжлүүлвэл, Халх даяараа босон тэмцэж, улмаар түүнийг зогсооход ихэхэн хүч шаардахын дээр, Хятад улсад Манжийн эсрэг бослого тэцэл гарч байсан учир хүчин мөхөсдөж, саяхан олсон Хятад улсаа ч алдаж болзошгүй эгзэгтэй байдалд байсан аж.
Халхын хан нар Манжийг эсэргүүцэн тэмцэхдээ, Өвөрлөгч хошуудын зүгээс дэмжлэг авах оролдлого н тийнхүү бүтэмжгүй болсон ч зорилгоосо ухраагүй юм.
1647 онд Засагт хан Субадай манжийн бодлогыг шууд эсэргүүцэн захидал илгээж байсан ба Манжид дагаар орсон хүмүүсийг буцаахыг Халхын ноёд нэхэмжлэн шаардаж байв. Бас Халхчууд Орос улсын зүгээс дэмжлэг олохыг хүсч, 1647-1649 онд Сэцэн хан Шолой Москвад элч мордуулж байжээ. 1646 онд Түшээт ханы ойр төрлийн эрх Цөхүр ноён манжийн захиргаанд ороод байсан Баарин аймгийг уулгалан, үлэмжхэн тооны хүн малыг олзлон авчээ.
1650 онд Засагт хан Омбо-Эрдэнэ тайж хөх нуурын орчим газрыг ав хийх нэрийдлээр уулгалж байсан ажээ.
Халхын талаар явуулах Манжийн төрийн бодлого нь Хятадыг эзлэн авсан 1644 оноос буюу Нурхаачийн ач Фулинг Чин улсын хаанд өргөмжилсөн үеэс эрс өөрчлөгдсөн юм. Учир нь Хятадыг байлдан эзлэхдээ, ар талаасаа довтлуулахгүйн тулд хэсэг хугацаанд Халхтай бэлэг бүхий элч солилцож, найртай  харилцахад хүрсэн бөгөөд Хятад улсыг эзлэх зорилгоо биелүүлэсний дараа манжийн цэрэг улс төр, эдийн засгийн хүчин чадал үлэмж нэмэгдсэндээ эрдэн, Манжийн зүгээс Халхад өөрийн бодлогоо тулган шаардах нь давамгайлах хандлагатай болов.
Манж нар Мин улсын эзлэн аваад, эхний хэдэн жил дотоод байдлаа төмхнүүлэн бэхжүүлж авсны дараагаас буюу 1648 оны үеэс Халхтай холбоотой асуудлыг хүчээр шийдэхийг, тулган хүлээлгэхийг элт оролдох болжээ.
Сөнид аймгийн хэрэг явдлаас Халхчууд нэгэн санаатай, нэгдмэл рүчтэй байгааг мэдэж авсан Манжийн эрх баригчид Халхын талаар явуулах бодлогоо тэдний нэгдэл хүчийг задлан сарниулахад чиглүүлжээ.
Эеэр засагч хаан 1647 онд Засагт хан, 1648 онд Түшээт хан, Сэцэн хан нрын элчийг тус тус хүлээн авахгүй буцаасан атлаа мөн 1648 оны намар Халхын Сайн ноёны дээд дөвөг Данзан ламын элчийг зориуд найрсагаар хүлээн авчээ. Энэ нь Түшээт хан, Сэцэн ханыг Манжийн эсрэг зэвсэг барин тэмцэснийг зэмлэн эрх сүрээрээр далайлгах хэрэг байснаас Гадна Халх эрх баригч ноёдын хооронд яс хаяж өсөрдүүлэн нэг хэсгийг нь талдаа хахуулдан татаж, нөгөөг нь эсрэг хүч болгон, хооронд нь тэмцэлдүүлэх гэсэн бодлого байжээ.
Байдлыг хурцатгахгүйн тулд Түшээт хан, Сэцэн хан нарыг төлөөлж, засагт хан манжийн эеэр засагч хаантай биеэр очин уулзжээ. Засагт хан тийнхүү чармайлт гаргаж, Халх болон Манжийн хааны хороондын харилцааг хэлэлцээрийн замаар зохицуулах гэсэн боловч тодорхой үр дүнд хүрсэнгүй. Харин Манжийн хаан хариуд нь Халхын нар хөвгүүд, дүү нараа Манжийн хааны ордонд ирүүлэхийг шаардсан юм. Энэ нь тэд нарын хүүхэд, дүү нарыг барьцаа болгон авах гэсэн хэрэг тул Түшээт хан, Сэцэн хан нар зөвшөөрсөнгүй. Манжийн хаан өөрийнх нь шаардлагыг хүлээн аваагүйд хорсож, Халхад элдвийн шахалт, хавчилт үзүүлэхийн зэрэгцээ Халхыг дотроос нь хагалан бутаргах үйл ажиллагаа улам бүр эрчимжүүлж зарим үр дүнд хүрчээ.
1651 онд Халхын Түшээт хан, Сэцэн хан нар 1000 морь, 100 тэмээг Манж хаанд өргөн, жилийн амгаланг айлтгаж найрамдахыг хүсчээ. Энэ нь Тэнгисийг дэмжиж, Манжийн цэрэгтэй шууд зэвсэглэн байлдаж байсныг бодвол, буулт хийсэн хэрэг боловч Манж нарын Халхад явуулж бодлого эрчимжиж буй үед ямар нэгэн зүйлээр шалтгаалан Халхад цэрэглэн орохоос сэргийлсэн бололтой. Чухам ямар шалтгааны улмаас Халхын дотоодоо хагарал гаргасныг дурдаагүй болвч 1653 онд Түшээт хан Гомбодоржийн хүү Бунтир албат харъяатаа авч, Манжмйн хаанд дагаар орсонд тшшнийг засаг чин ван өргөмжилж Чулаалт хаалганы гадна нутаглах газар олгожээ. Энэ нь Бунтир бол Халхын анх удаа Манжийн талд урван орсон этгээд юмв үүнээс үзвэл, Халхын ноёд дотроо хагаралдаж, зарим нь Манжийн түрэмгий бодлогыг сөрөн зогсож байхад, нөгөө зарим нь Манжийн хааны сайхан амлалт, зэрэг хэргэм, шан харамжинд татагдан дагаж орорхыг санаархах болсон байна.
Сэцэн хан, Түшээт хан нар Бунтирыг буцааж нэхэмжилсэн боловч Манжийн зүгээс эрс эсэргүүцэн няцаасан юм. Түшээт хан Гомбодорж, Сэцэн хан Шолой хан хүчинд автагдан, зарим талаар буулт хйин, Манжтай найрамдах бодлогыг явуулж байсан боловч харин шууд дагаж орохыг хүсэхгүй  байсан юм.
Манжийн зүгээс Халхын дотоод хэрэгт хутгалдан орох нь улам бүр нэмэгдэж, элдэв шахалт хавчлага чангарч байх тэр эгзэгтэй үед Сэцэн хан Шүолой 1652 онд, Түшээт хан Гомбодорж 1655 онд удаа дараа нас барсан нь Халхын улс төрийн байдалд ноцтой хохирол учруулжээ.
Эх сурвалж:  Монгол улсын түүх “ дөтгөөр боть “   

Monday, March 8

 

Favorite quotes

Дуслыг хураавал далай
Дуулсныг хураавал эрдэм

Өнгөрсөн үетэйгээ зөвлөлдөж
Өнөөдрөөрөө амьдарч
Ирээдүйнхээ төлөө ажилла. /Гоголь/

Хүний араас дагаж явна гэдэг
урагш ахиж байгаагийн илрэл биш.

Хүн хоёр удаа амьдардаггүй.
Гэтэл нэг ч удаа амьдарч чаддаггуй хүмүүс байдаг.

Бүхнээс сур! Гэхдээ хэнийг ч бүү дууриа!

Амьдрал чиний хичээсний хирээр өөрчлөгдөж байдаг. /Dark angel/

`...зовж үзлээ, багаасаа ядарч, дутаж, гутаж үзлээ.
Харин гунихарч үзсэнгүй, хаа ч очиж сэтгэлээр унаж няцаж явсангүй
Харсан, зорисон, итгэсэн чигээсээ
Хазайж ухарч байсангүй...` /Чойном/